Дэлхийд шийдэгдсэн асуудлыг Монголд дахин зохиох шаардлагагүй.

Navaan & Company нь маркетинг, хүний нөөц, ISO стандарт, процессын менежментийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, Монголын бизнесүүдэд үр дүнтэй менежментийн тогтолцоо, эрүүл байгууллагын соёл бүрдүүлэхэд тусалдаг.

Танд одоо юу хамгийн их саад болж байна вэ?

Үйлчилгээ, үнэ

Найман чиглэл. Чиглэлээ сонгоод юу багтдаг, хэдээс эхэлдгийг нэг дороос хараарай. Чиглэл бүр тусдаа төсөл болон хэрэгжих, эсвэл сарын багцад нэгдэн ажиллах боломжтой.

Үнийн бүрэн жагсаалт

Бүх үнэ тохиролцсон суурь хүрээнд тооцсон эхлэх үнэ бөгөөд НӨАТ ороогүй. Олон чиглэл хосолсон төсөлд багц үнийн санал боловсруулна.

Хамтран ажиллах гурван хэлбэр

Эдгээр хэлбэрийг байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн хослуулж болно.

Гардан хэрэгжүүлэлт

Танай байгууллагын өдөр тутмын хүний нөөц эсвэл маркетингийн ажлыг гэрээгээр, тохиролцсон хүрээнд бүрэн хариуцна.

Тусдаа баггүй, дотоод багийн ачаалал өндөр, эсвэл мэргэжлийн дэмжлэг тогтмол шаардлагатай байгууллагад.

Сайжруулалтын төсөл

Тодорхой асуудлыг шийдвэрлэх зорилго, хугацаа, хүлээлгэн өгөх үр дүнтэй төсөл хэрэгжүүлнэ.

Өсөлт, бүтцийн өөрчлөлт хийж буй, эсвэл одоогийн тогтолцоогоо дараагийн түвшинд гаргах байгууллагад.

Зөвлөх үйлчилгээ

Удирдлага болон дотоод багтай хамтран шийдэл боловсруулж, баримт бичиг, хэрэгжилтийн хяналтаар дэмжинэ.

Дотоод багтай боловч туршлага, гаднын үнэлгээ шаардлагатай байгууллагад.

Байгууллагаа өөрөө шалгаж үзээрэй

Таван богино хэрэгсэл. Үр дүнг олон улсын судалгааны жишигтэй харьцуулж, товч дүгнэлт өгнө. Сонгосон хэрэгсэл бүрийн доор холбогдох дэлхийн тоо баримт гарна. Хариулт, тоо тань энэ хуудаснаас гарахгүй.

12 асуулт, 2 орчим минут. Дөрвөн чиглэлээр 100 оноогоор үнэлнэ.

Туршлага

200 гаруй төсөл, найман салбарын байгууллагад. Салбар бүрийн онцлогт тохируулан шийдлээ боловсруулж, дотоод багтай хамтран хэрэгжүүлдэг.

ISO 9001 чанарын менежмент

Чанарын менежментийн тогтолцоог сургалтаас дотоод аудит хүртэл бүх шатанд нь хамт нэвтрүүлдэг.

  • Стандартын ерөнхий болон бүлэг бүрийн сургалт
  • Зөрүүний шинжилгээ, хэрэгжүүлэх төлөвлөгөө
  • Баримт бичиг, процессын зөвлөх үйлчилгээ
  • Дотоод аудит

[Жишээ төсөл: харилцагч, хугацаа, үр дүн]

Талент менежмент

Групп компаниудын хэмжээнд талент менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн туршлагатай.

  • Түлхүүр албан тушаал, түлхүүр ажилтан тодорхойлох
  • Ажилтны 9 нүдний ангилал
  • Чадамжийн менежмент
  • Залгамж халаа, хөгжлийн төлөвлөгөө

[Жишээ төсөл: харилцагч, хугацаа, үр дүн]

Маркетингийн менежмент

Судалгаа, стратеги, бүтээлч шийдэл, продакшныг нэг баг хариуцаж, үр дүнг үзүүлэлтээр хэмждэг.

  • Маркетингийн аудит, чиг үүргийн үнэлгээ
  • Стратеги, нэг хуудас төлөвлөгөө (7P)
  • Түлхүүр үзүүлэлт, өгөөжийн тооцоо
  • Брэндинг, контент, видео продакшн

[Жишээ төсөл: харилцагч, хугацаа, үр дүн]

Хамтран ажилласан салбарууд

Монголд анх удаа нэвтрүүлсэн стандартууд

Хүний нөөцийн ISO 30400 бүлгийн таван стандарт. Мөн ISO 45001 ХЭМАБ удирдлагын тогтолцоогоор сургалт, аудит, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Хамтран ажилласан байгууллага, брэндүүд

Бүтээлч баг, хамт олон

Стратеги, бүтээлч шийдэл, продакшныг нэг баг хариуцдаг.

Төслийн удирдлагын арга барил

Ажлын дараалал, хариуцагч, хугацаа, төсөв, тайлагналыг эхнээс нь тодорхой болгодог.

Үнийн бодлого

Эхлэх үнэ ил тод, хүрээ нь тодорхой. Хэрэгцээнд тулгуурлан тусгайлсан санал боловсруулдаг.

Бидний тухай

Өнөөдөр дотоодын компаниудын тулгарч буй олон асуудал дэлхийн бусад оронд аль хэдийн шийдэгдсэн байдаг. Бид тэрхүү батлагдсан олон улсын практикийг Монголын нөхцөлд тохируулан нэвтрүүлж, байгууллагыг тогтвортой өсөлтөд хүргэдэг.

Онол, практик хоёр салшгүй гэдэгт бид итгэдэг. Жинхэнэ онол бодит туршлагаас төрдөг бөгөөд бидний ажил тэр туршлагыг удаан хугацаанд үр дүнгээ өгөх практик шийдэл болгон хувиргадаг.

Эрхэм зорилго

Дэлхийн бизнес процесс менежментийн хөгжлийг Монголд нэвтрүүлж, байгууллагуудыг тогтвортой өсөлт, үр ашиг, дэлхийн жишигт нийцсэн менежментийн түвшинд хүргэх.

Алсын хараа

Бүх салбарын байгууллагын төгөлдөршил, шинэчлэл, тогтвортой өсөлтийг хөтлөх Монголын тэргүүлэх менежментийн зөвлөх компани болох.

Баг

Бид хүлээлтээс давсан ажил хийж, харилцагчидтайгаа урт хугацааны харилцаа бий болгож чаддагаараа бахархдаг.

Д. Наваантаяа

Д. Наваантаяа

Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

Менежмент, байгууллагын хөгжил, бизнесийн зорилго болон хэрэгжүүлэлтийн уялдаа.

Монголын бизнесийн өсөлт хүчирхэг менежментийн тогтолцоо, хөгжсөн хүний нөөц, бодит үр дүн гаргадаг практик шийдлээс хамаарна.
Б. Жавхлантөгс

Б. Жавхлантөгс

Хамтран үүсгэн байгуулагч, маркетингийн захирал

Бүтээлч шийдэл, дүрслэл, видео продакшн, брэндийн өгүүлэмж.

Бүтээлч сэтгэлгээ, стратеги хоёр хамтдаа брэндийг хэрхэн мэдрэгдэхийг тодорхойлдог.

Байгууллагын бүтэц

Харилцагчийн ажлыг аль баг, хэний удирдлагаар гүйцэтгэхийг харуулна.

Виртуал студийн тайзСтудийн зураг авалтБрэндийн стратегийн уулзалтСургалт, семинарНогоон дэлгэцийн зураг авалтХурлын өрөө
NAVAAN HUB

Зөвлөгөө тайланд үлддэггүй. Ажилладаг систем болж танайд үлддэг.

Navaan HUB бол зөвлөх ажлын арга зүйгээ программ болгосон бидний өөрийн хөгжүүлэлт. Харилцагч бүр өөрийн самбартай бөгөөд төслийн явц, батлах ажил, тайлангаа нэг дороос хардаг.

Харилцагчийн порталМаркетинг, хүний нөөц, ISO, процесс нэг дорУтсанд суулгадаг

Хэрхэн ажилладаг вэ

Оношилно

Шинжилгээ, судалгаа, зөрүүний үнэлгээний дүн шууд танай самбарт орно.

Хэрэгжүүлнэ

Төлөвлөгөө, хариуцагч, батлах ажил, баримт бичиг нэг дор явагдана.

Хянана

Үзүүлэлт сар бүр шинэчлэгдэж, тайлан Word, PDF, Excel хэлбэрээр гарна.

Зургаан модуль

Navaan Space

Navaan Space лого

Байгууллагын дотоод ажлын орчин

Navaan HUB дээр суурилсан, хамт олны харилцаа, мэдээлэл, өдөр тутмын ажлыг нэг дор төвлөрүүлдэг орчин. Эхлээд өөрсдөө ашиглаж, дараа нь харилцагчдадаа нээж байна.

  • Мэдээний урсгал: нийтлэл, зарлал, санал асуулга
  • Чат: суваг, бүлэг, хувийн яриа, бодит хугацаанд
  • Ажилтны лавлах, профайл
  • Арга хэмжээний календарь, сануулга
  • Миний ажил: HUB дахь ажлаа нэг цонхноос
  • Утсанд суулгадаг, мэдэгдэлтэй

Бичлэгүүд

Платформын танилцуулга

Модулиуд хэрхэн нэг дор ажилладаг вэ.

Хүний нөөц: нэг асуулт

Хүний нөөцийн модулийн тухай.

Мэдээ, мэдээлэл

Менежмент, бизнесийн чиглэлээр дэлхийн тэргүүлэх судалгаа болон Монголын зах зээлийн мэдээг тогтмол товчилж хүргэнэ. Нийтлэл бүр гол дүгнэлт, Монголд юу гэсэн үг болох, маргааш хийх нэг алхам гэсэн гурван хэсэгтэй.

Холбоо барих

Хэрэгцээгээ бичээд үлдээгээрэй. Манай зөвлөх тантай холбогдож уулзалтын цаг тохирно.

Утас+976 7772 2323
Имэйлinfo@navaan.mn
Вэбwww.navaan.mn
ХаягГаруда оффис, 508 тоот, Сөүлийн гудамж, 1 дүгээр хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар